Их Британийн хөлбөмбөгийн шигшээ ялалт байгууллаа

img

Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт болж өнгөрлөө. “А” хэсэг

 Сенегал

2 – 0

 Уругвай

Израилын “Маккаби” (Тель–Авив ) клубт тоглодог, энэ жил 19 настай Мусса Конате тоглолтын нэгдүгээр үеийн 10’ болон 37’ дахь минутад дубль хийснээр Африк тивийнхэн энэхүү тоглолтод илүүрхлээ. Сенегалын хамгаалагч Ба Абудлайе хоёр шар хуудас хүртэн тоглолтын 29’ минутад талбайгаас хөөгдөн арвуулаа тоглосон ч Л.Суарэс тэргүүтэй Уругвайчууд тэднийг аргалж чадсангүй.

 Их Британи

3 – 1

 АНЭ

Өмнөх тоглолтдоо цаг дуусах мөчид гоол алдан 3 оноогоо алдсан талбайн эзэд энэ удаа АНЭмиратын эсрэг чамбай тоглон ялалт байгуулж 3 оноогоо халаасаллаа. Тоглолтын 16 дахь минутад багийн ахлагч Райн Гиггз гоолын салхийг хагалсан юм. Гэсэн хэдий ч АНЭ-ийн тоглогч Эйса хариу гоолыг 60’ дахь минутад хийж тооны харьцааг тэнцүүллээ. Талбайн эзэд шаргуу довтолсоор санасандаа хүрч 73’, 76’ минутад С.Синклэр, Д.Старриж нар гоолдсоноор багтаа 3 оноо авчирлаа.

Багийн нэрс

Т.т

Х.л

Т.цээ

Х.дол

Гоол

А.гоол

Зөрүү

Оноо

 Их Британи

2

1

1

0

4

2

+2

4

 Сенегал

2

1

1

0

3

1

+2

4

 Уругвай

2

1

0

0

2

3

-1

3

 АНЭ

2

0

0

2

2

5

-3

0

Энэ хэсгийн сүүлийн тоглолт VIII / 1 – ний шөнө  02.45 – аас (УБ – ын цагаар) болно. Сенегал -  АНЭ Их Британи -  Уругвай Э.Баттөр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ