Өмнөд Солонгосын шигшээ ялалт байгуулав

img

“B” хэсэг

  Мексик

2 – 0

    Габон

Өмнөх тоглолтдоо Өмнөд Солонгостой тэнцсэн Мексикчүүд энэ удаа Африк тивийн төлөөлөл Габончуудтай тоглолоо. Ковентри хотноо болсон тоглолтод Мексикийн лидер Жованни Дос Сантос тоглолтын 63’, 90’ минутад дубль хийснээр хэрэгтэй 3 оноогоо авлаа.

  Өмнөд Солонгос

2 – 1

 Швейцарь

Арсеналийн легионер Пак Чу Ён тоглолтын 57’ минутад гоолын салхийг хагалсан бол Швейцариас 2 минутын дараа Емегара тоог тэнцүүлсэн байна. Үүнээс 4’ минутын дараа Ким Бо Кьюн хожлын гоолыг хийжээ.

Багийн нэрс

Т.т

Х.л

Т.цээ

Х.дол

Гоол

А.гоол

Зөрүү

Оноо

 Мексик

2

1

1

0

2

0

+2

4

 Өмнөд Солонгос

2

1

1

0

2

1

+1

4

 Швейцарь

2

0

1

1

2

3

-1

1

 Габон

2

0

1

1

1

3

-2

1

Энэ хэсгийн сүүлийн тоглолт VIII / 1 – ний 24.00 – аас (УБ – ын цагаар) болно. Мексик -  Швейцарь Өмнөд Солонгос - Габон Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ