Неймар гайхамшгийг үзүүллээ

img

“C” хэсэг

 Бразил

3 – 1

 Беларус

Энэ тоглолт гоол ихтэй сонирхолтой тоглолт болсон. Тоглолтын анхны гоолыг Беларуссийн Брессан 8’ дахь минутад мөргөж оруулан багтаа жоохон ч гэсэн итгэл найдварыг авчирлаа. Гэсэн ч бразилчууд бол бразилчууд шүү дээ. Миланы Пато үүнээс 7’ минутын дараа тоог тэнцүүллээ. Тоглолтын 65’ минутад залуухан, дээрээс нь асар өндөр ур чадвартай Неймар чөлөөт цохилтоор 20 гаруй метрийн зайнаас нэгэн гоёмсог гоолыг орууллаа. Цаг дуусахаас өмнө өнөөх л Неймар хувийн ур чадвараа үзүүлэн хоёр тоглогчийн эсрэг гоцлон тоглолтыг үзүүлэн, Челсигийн шинэ цэрэг Оскарт өсгийлдөн дамжуулалт өгснийг алдалгүй гоол болгон багтаа ээлжит 3 оноо бэлэглэлээ. Тэд энэ тоглолтод ялснаар хэсгээ шалгарах боломжтой боллоо.

    Египет

1 – 1

 Шинэ Зеланд

Египетчүүд илүүрхэж тоглосон ч ялалт авч чадсангүй. Тэд тоглолтын турш 28 удаа цохилт гүйцэтгэснээс 10 нь хаалга чиглэжээ. Гэсэн хэдий ч тоглолтын анхны гоолыг Шинэ Зеландын Вууд 17’ минутад орууллаа. Тэнцээний бөмбөгийг Мохамед Сала 40’ минутад оруулснаар эвийн гэрээ байгуулжээ.

Багийн нэрс

Т.т

Х.л

Т.цээ

Х.дол

Гоол

А.гоол

Зөрүү

Оноо

   Бразил

2

2

0

0

6

3

+3

6

  Беларус

2

1

0

1

2

3

-1

3

  Шинэ Зеланд

2

0

1

1

3

4

-1

1

  Египет

2

0

1

1

1

2

-1

1

Энэ хэсгийн сүүлийн тоглолт VIII / 1 – ний 21.30 – аас (УБ – ын цагаар) болно. Бразил -   Шинэ Зеланд Беларус -    Египет Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ