
Америкийн фитнессийн багш Дрю Мэннинг хэмээх эр багаасаа л илүүдэл жингийн зовлонг амсалгүй өсчээ. Үргэлж хөдөлж, байнга дасгал хийж байдаг тул түүнд гүзээ суух, хөдөлгөөн дутагдах гэсэн зовлон огт байдаггүй байж. Гэвч тэрээр тарган хүмүүсийн зовлонг өөрийн биеэр мэдэрч, бас хурдан хугацаанд турж болдгийг нотлохын тулд зориудаар таргалж эхэлсэн байна.
Таргалж буй зургаа өөрийнхөө цахим хуудаст өдөр бүр нийтэлж, сэтгэгдлээсээ ний нуугүй хуваалцах болжээ. Анх Мэннингийн жин 87 кг байсан бол одоо 32 кг-аар нэмэгдсэн байна. Уг нь таван сарын дотор 23-25 кг жин нэмж, дараа нь турах зорилго өөртөө тавьсан ч жин нь огцом нэмэгдчихсэн аж. Одоо фитнессийн багш эр дахин турах ажилдаа оржээ. Хэрхэн 30 гаруй кг-ийг хасах нь олны сонирхлыг ихэд татаж буй ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ