Монголын дөрвөн тамирчин яг одоо олимпийн талбарт өрсөлдөж байна

img

МУГТ Н.Төгсцогт: Харин 52 кг-ын жинд тоглох дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогтын эхний учраа нь Азербайжаны боксчин Элвин Мамишзада байх нь. Тэрээр Европын залуучуудын аварга, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Азербайжаны Элвин Мамишзадетэй оноолт таарсан. Энэ тамирчин 1991 оны 12-р сарын 17-ны өдөр төржээ. Тэмцээн 21.30 цагаас эхэлнэ. Ялбал дараагийн тойрогт Италийн боксчин Винчензо Пикардитай тоглох юм.       ОУХМ Д.Сумъяа: Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдах ОУХМ Д.Сумъяа өнөөдөр хүч сорино. Анхны олимпдоо өрсөлдөх гэж байгаа тэрээр эхний тойрогт БНСУ-ын тамирчин Ким Жан Дитай оноолт таарчээ. Түүний жинд 25 бөх барилдах бол хэсгийн барилдаан 16.30 цагт эхэлнэ.         ОУХМ С.Ням-Очир: Жудо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд зодоглоно. Тэрээр 1986-07-20-ны өдөр төрсөн. 1998 оноос жудо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 2009 оны "Универсиад" наадмын хүрэл медаль 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медаль "Дэлхийн цом" Мастеруудын цуврал, "Гран-при", "Их дуулга" тэмцээнээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн. Анхны олимпдоо оролцох гэж байна. Тэрээр эхний тойргийн барилдаанд хийлж, удаахь тойрогт Германы Кристофер Воелктэй учраа таарчээ. Ялсан тохиолдолд дараагийн барилдаанд Португаль болон Украйны бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх юм. Түүний жинд нийт 34 жүдоч зодоглох бөгөөд тэмцээн монголын цагаар 16.30 цагт эхэлнэ. ОУХМ Н.Баяраа: Эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд цэц мэргэнээ сорино. 1991 оны 09-25-ны өдөр төрсөн. 2012 оны нэгдүгээр сард Катарын нийслэл Доха хотноо болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ өвөртөлсөн ОУХМ Н.Баяраа урт бууны төрлөөр олимпод оролцох Монголын тамирчдын анхдагч нь юм. 2005 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр дэлхийн оюутан залуусын "Универсиад" их наадмаас багийн төрлөөр мөнгөн медаль хүртэж байлаа. Тэрээр өнөөдөр 16 цагт тэмцээндээ өрсөлдөнө. 10 метрийн хийн урт бууны урьдчилсан дасгалд 47 тамирчин оролцож байна. Бүх тамирчиддаа өндөр амжилт хүсье. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tebcheertei hulee!Daahin dor huleg,dahi ni door abraga baigaa
2012-07-30