
Баасан гаригт болсон Олимпийн нээлтийн арга хэмжээний үеэр нэгэн үл таних эмэгтэй Энэтхэгийн баг тамирчидтай хамт цэнгэлдэх хүрээлэнг тойрон алхсан байна. Шар сари, цэнхэр хүрмээр жигдэрсэн Энэтхэг багийнхны дунд улаан цамцтай тэр эмэгтэй тодрон, хамаг анхаарлыг өөртөө татсан байна. Тэрээр тус улсын тугчин Сушил Кумарын хажууд алхаж явсан байна.
Энэ явдалд Энэтхэгийн тал уурлаж байгаа ба дэлхий нийтийн өмнө ичгэвтэр байдалд орууллаа хэмээн үзэж наадмын зохион байгуулагчдыг уучлал эрэхийг хүсч байгаа юм.
Лондон 2012 наадмын зохион байгуулагч Себастьян Коугийн тайлбарласнаар тэр эмэгтэй нь наадмын арын ажилчин бөгөөд маш их сэтгэл догдолсноос ийнхүү авирласан гэнэ.
Зарим хэвлэл мэдээллүүд тэр эмэгтэйг энэтхэгийн докторантур хэмээсэн байлаа.
Наадмын зохион байгуулагчид энэ талаар удахгүй тайлбар хийнэ гэжээ.
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ