
Лондонгийн олимпийн хөлбөмбөг тоглогдох Вембли цэнгэлдэх хүрээлэнгийн түлхүүр алдагдсан талаар хүнтөрөлхтний их наадам эхлэхийн өмнөхөн буюу мягмар гаригт цагдаа нар мэдэгдсэн байна. Гэхдээ ямар нэг гэмт хэргийн шинжгүй,мөн хаалганы цоожийг шуурхай сольсноор аюулгүй болсон гэдгийг онцлон хэлсэн байна.
Вембли нь эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнүүд явагдах зургаан стадионы нэг юм. Эхний тоглолт Олимпийн нээлт болохоос урьтан лхагва гаригт болсон билээ.
Түлхүүр алга болсон энэ явдал нь ямар нэг гэм хоргүй ч аль хэдийнэ аюулгүй байдлын талаар эргэлзээ үүсгээд буй зохион байгуулагчдын хувьд ичгэвтэр явдал болсон байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ