
Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцож буй ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа дөнгөж сая БНСУ-ын Ким Жан-Дитай эхний тойрогт таарч барилдлаа.
Д.Сумьяа өрсөлдөгч бөхтэйгөө эн тэнцүү сайн барилдсан ба нэмэлт цагт учраа бөхчүүд аль аль нь оноо аваагүй хайнцсан учир хантэйгаар БНСУ-ын жүдочийг ялагчаар тодруулсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хоёр бөх таван удаа таарахад солонгос жүдоч эхний гуравт нь хожиж, Д.Сумъяа сүүлийн хоёрт нь давамгайлаад байсан. Энэхүү хоёр ялалт нь манай бөхөд олимпийн эрх биелүүлэхэд том түлхэц болсон билээ.
Ингээд олимпийн татамид тааран барилдахад хоёр бөх эн тэнцүү барилдсан боловч шүүгчдийн санал манай бөхийн эсрэг гарчээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ