Хятадын волейболын шигшээ Туркийн багийг хожиж явна

img

Яг одоо эмэгтэйчүүдийн волейболын тэмцээн Хятад, Туркийн бүсгүйчүүдийн тоглолтоор үргэлжлэн явагдаж байна. Эхний үед Хятадын баг 25:20-ийн харьцаагаар ялалт байгуулсан бол хоёрдугаар үе 16:14-ийн харьцаагаар Хятадын бүсгүйчүүдийн бяцхан давамгайлал дор өрнөж байна. Олимпийн наадмын эхний өдөр эмэгтэйчүүдийн волейбол эхэлсэн бөгөөд Хятадын шигшээ Сербийн шигшээг 3:1-ээр буулгаж авсан бол Туркийн баг Бразилийн хүчирхэг шигшээд 3:2-оор ялагдаад байсан юм. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ