“Шударга ёс" эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэв

img

АН, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”, ИЗНН хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрийг хийж байгаа билээ. Тэд анхан шатны хэлэлцээрээ амжилттай дуусгаж Засгийн  газрын бүтцэд байх боловсон хүчний томилгоог хийхдээ АН 75 хувь, "Шударга ёс" эвсэл 25 хувь байхаар тохирсон юм. Харин хоёр дахь шатны хэлэлцээрээр “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” Шадар сайд, Сангийн сайд, Эрчим хүчний сайдыг өөрсдөө бие даан нэр дэвшүүлэхээр тохиролцжээ. Харин үлдсэн нэг сайд нь ЭМЯ юм уу, БСШУЯ-ны сайд  байлгах байр суурийг "Шударга ёс" эвсэл барьж байгаа юм байна.

Түүнчлэн боловсон хүчний томилгоог хийхдээ эвсэж буй хүчнүүд аль болох сөөлжүүлсэн томилгоог хийх зарчмыг баримталж байгаа бөгөөд "Шударга ёс" эвслийн төлөөллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцуулах эрхээр хангах, мөн  гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороо болон Хуульзүйн байнгын хорооны даргыг "Шударга ёс" эвслийн төлөөлөлд олгуулахаар тохиролцохоор болжээ.

Хамтарсан Засгийн газар байгуулахад баримтлах суурь зарчимдаа “Засгийн газар байгуулахад болон түүний үйл ажиллагаа явж байх хугацаанд төр засгийн аливаа институцийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлтийг гаргах аваас МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл нь хамтарсан Засгийн газар байгуулах талаар явагдаж буй хэлэлцээг зогсоож үйл ажиллагааг дэмжихгүй байх, түүнээс гарах болно гэдгээ ил тод мэдэгдсүгэй” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuumuu:
Enkhbayariig khiisen khergiinh ni toloo shvvhdee shvvhiin vil ajillagaag uls oron dayar neelttei olon ulsaas survagchlagchid urij oroltsuulsan tiim neelttei khural zohion baiguullakh ni khamgaas chuhal tiimees Mongoliin ardchilsan eronhiilogchoos khvsehed olon tvmnii mass ene khurliig shudraga shvvh ajillagaag khvleej bna !
2012-07-30
иргэн:
шүүхийн шийдвэрийг АН гаргахгүй шүү дээ
2012-07-30
зөв зөв өөрийн эрх ашигаа оруулах нь зөв
2012-07-30
zz:
harin tiin. zasgiin gazart l orj bval boloo gesen teneg mulguu ymnuud olon bhad ted shudarga zan gargaj bn sh dee. bas enhbayariin araas heniig dahin heniig ch helmegduulelted ortuulehgui gesen arga hemjee avch ehleh gej bgaa n ter
2012-07-30
bolj bolj. jinhene shudarga humuus gedgee haruulj bgaa ym. uriu n ch gesen shudarga yosnii toloo ym chin.
2012-07-30
Хүүе ингэж тэнэгтэж болохгүй шүү
2012-07-30
Enkhbayar:
Энхбаярыг энэ 4 жил шүүлгэхгүй гэсэн шаардлага шив дэ
2012-07-30