
“Олимпийн наадамд оролцох нь ер бусын мэдрэмж төрүүлдэг юм байна” гэж Зара Филипс өгүүлжээ.
Хатан хааны 31 настай зээ бүсгүй тэрээр Лондон-2012 олимпийн наадамд өөрийн High Kingdom (Эрхэм Вант улс) нэртэй морины хамт морин спортын үзүүлбэрийн төрөлд өрсөлдөн 46,10 оноо авчээ.
Гүнжийн тэмцээнийг түүний нөхөр регбич Майк Тиндалл, аав Марк Филипс нар нь очиж үзсэн юм.
Зарагийн ээж, эрхэмсэг гүнж ч 1976 оны олимпод морин спортоор оролцож явсан, өдгөө Олон улсын олимпийн хорооны гишүүний сонгуультай билээ.
Зара Филипс өнөөдөр морин спортын кросс төрөлд өрсөлдөнө.
Манай тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатар Лондонгоос мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ