
Одоогоос яг 46 жилийн өмнө Английн хөлбөмбөгийн шигшээ баг нутагтаа “Уэмбли” цэнгэлдэхэд болсон World cup-д түрүүлж аваргын цомыг өргөж байжээ. Энэхүү үйл явдал хөлбөмбөг төдийгүй олон спортыг эх барьж авсан Их Британийн спортын хамгийн томоохон ялалтын нэгэнд тооцогддог. 1966 оны долдугаар сарын 30-ны тэрхүү үдэш Бобби Мур ахлагчтай Английн шигшээ баг Баруун Германы багийг 4:2-оор буулгасан түүхтэй.
Олимпийн наадмын дөрөвдэх өдөр нь ердөө ганц мөнгө, ганц хүрэлтэй яваа англичуудад түүхэн уламжлал нь ивээлээ хайрлах болов уу.
Манай тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатар Лондонгоос мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ