Олимпийн медалийн өртөг

img

Лондон 2012 Олимпийн наадмын үеэр алт, мөнгө, хүрэл нийлээд нийтдээ 4700 медаль олгогдох билээ. Медалийн түүхий эдийг Америк, Монголын уурхайгаас нийлүүлж байгаа бөгөөд нийт найман тонн алт, мөнгө, зэс орж байгаа юм. Энэ удаагийн медаль хэмжээгээрээ ч, жингээрээ ч урьд байгаагүй том медаль юм. Гэхдээ түүнд орсон түүхий эдийн өртгөөр тодорхойлвол хүрэл медалиуд нь 3 фунт буюу монгол мөнгөөр 10 мянган төгрөг ч хүрэхгүй аж. Олон улсын Олимпийн хорооны дүрмийн дагуу алтан медалинд зургаан грамм алт, 550 грамм сайн чанарын мөнгө орсон байх ёстой. Лондон 2012 Олимпийн алтан медалийн хувьд дөнгөж нэг хувь нь алт бөгөөд үлдсэн 92,5 хувь нь мөнгө, 6,16 хувь нь зэсээс бүрдэж байгаа буюу өртөг нь 410 фунт (860 мянган төгрөг) юм. Мөнгөн медаль алттай харьцуулвал алтны хэмжээг зэсээр орлуулсан буюу түүхий эд нь 210 фунтын үнэ (440 мянган төгрөг) хүрэх аж. Харин хүрэл медалийн 97 хувь нь зэс, 2,5 хувь цайр, 0,5 хувь цагаан тугалга орсон байна. Гэхдээ энэ нь зөвхөн түүхий эдийн өртөг билээ. Хэдий Олимпийн наадмын медалиуд зуун хувь алтаар бүрэхээ байсан ч дуудлага худалдаан дээр худалдахад хэдэн зуун мянган паунд хүрдэг юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yamar saindaa bilet ni shag ru garchixaad suudal ni xooson baix ve de
2012-07-31
Angli butexgyi e. Luivriin uls. Ardchillaas uxarsan, boxir niigem tei boxir uls turtei xogiin orn. xymyys ni gej baaxan aris unguur yalgavarlagch nar
2012-07-31