
Британийн хэсэг жуулчид Бразил орноор аялж явахдаа Амазонкийн ширэнгэнд амьдардаг хүүхдүүдийн зургийг дурсгал болгон авчээ. Гэтэл зураг дээр хүүхдүүдийн цаана ширэнгэн ойд харь гаригийн гэмээр дүр бүхий нэгэн биетийн дүрс гарсан байж. Мөн түүний хойхно нэгэн бүдэг хөх туяа гэрэлтэж буйг ч анзаарчээ. Жуулчид энэхүү зургийг цахим хуудаст байрлуулсны зэрэгцээ тухайн үед хийсэн бичлэгээ ч мөн тавьжээ.
Харь гариг судлалаар мэргэшсэн эрдэмтэн Майк Коэн энэхүү зурагт өөрийн гэсэн тайлбараа өгөхдөө “Харь гаригийнхны хамгийн байж болох магадлал өндөртэй газар бол Амазонкийн ширэнгэн ой. Энд харь гаригийнхан баазаа байрлуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй” хэмээн хэлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ