С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд барилдаж буй ОУХМ С.Ням-Очир ээлжит барилдаанаа Укрианы жүдоч Володимор Сорокатай хийлээ.
Манай жүдоч тун тайван өөртөө итгэлтэй барилдаж Европын АШТ-ий алт, мөнгөн медальт жүдочийг юко үнэлгээгээр ялсан тухай манай Лондон дахь тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатар мэдээлсэн юм. Одоо манай бөх шөвгийн наймд үлдэж байгаа бөгөөд хэсгийн аваргын төлөө ОХУ-ын шилдэг жүдочдын нэг Мансур Исаевтай барилдах болно. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ