73 кг-ийн жингийн шилдэг найман жүдоч шалгарч үлдлээ

img

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн шигшээ найман жүдоч шалгаран үлдлээ. Тэдний нэг нь манай жүдоч ОУХМ С.Ням-Очир юм. Тэрбээр ОХУ-ын шилдэг жүдочдын нэг Мансур Исаевтай хэсгийн аваргын төлөө барилдана. Бусад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Ван Ки Чун АНУ-ын Николос Делпополотой, Японы Рики Накая ОХУ-ын Расул Бокиевтэй, Францын Уго Легранд Голландын Декс Элмонттой тус тус барилдах болно. Ийнхүү манай бөх 73 кг-ийн дэлхийн шилдэг жүдочдын хамт шөвгийн наймд үлдэж чадлаа. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

avarga:
saihan shah yum daa 2 oros baigaa yum uu?ene shuud sait eruusuu aimar huduu nuhduud ee
2012-07-30