
Олимпийн боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцож буй буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тулаанаа Азербайжаны боксчин Элвин Мамишзадатай хийж ялалт байгууллаа.
Манай ширэн бээлийтэн өрсөлдөгчөө 18-11 буюу 4-5, 7-3, 7-3-ын харьцаагаар буулган авлаа. Н.Төгсцогт наймдугаар сарын 3-нд Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт Италийн боксчин Винченко Пикардитай наймдугаар сарын 3-нд тоглоно.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ