Мансур Исаев алтан медаль хүртлээ
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд манай бөх С.Ням-Очир хүрэл медаль хүртэж төрийн далбаагаа Лондоны тэнгэрт мандуулсан билээ.
Тэгвэл манай бөхийг хэсгийн аваргын барилдаанд ялсан ОХУ-ын шилдэг жүдоч Мансур Исаев Японы жүдоч Рики Накаяг ялж олимпийн аварга хэмээх алдрыг хүртлээ.
Хүрэл медалийг Өмнөд Солонгосын жүдоч Ван Ки Чуныг ялсан Францын жүдоч Уго Легранд болон Голландын Декс Элмонтыг ялсан манай бөх С.Ням-Очир авсан билээ.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ