
Жүдо бөхийн түүхэнд хантэйгаар ялагчийг тодруулсны дараа дахин хэлэлцээд үр дүнг өөрчилсөн анхны тохиолдол "Лондон-2012" олимпийн наадмын хоёрдахь өдөр гарлаа. Дэлхийн аварга Масаши Эбинүма, ДАШТ-ий хүрэл медаль Чо Жүн-Хо нар шөвгийн наймд таарч барилдан, 8 минутын турш бие биеэсээ үнэлгээ авч чадаагүй бөгөөд шүүгчдийн саналаар ялагчийг тодруулахад хөх талаас гарсан Солонгосын бөхөд туг өргөлөө. Гэвч ордон дүүрэн үзэгчдийн уухайн дор шүүгчид шийдвэрээ дахин хэлэлцээд Японы бөхөд ялалтыг өгөв. Энэ хоёр бөх хоёулаа хүрэл медаль хүртсэн юм.
Ч.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ