“Oktoberfest” пивоны баяр өндөрлөлөө
Баярын дуудлага худалдаанаас олсон орлогыг нялхасын эрүүл мэндэд зориуллаа
Найман өдөр үргэлжилсэн их хотын хамгийн том баяр “Oktoberfest” өнгөрсөн баасан гаригт өндөрлөлөө. Доргио залуусын дуу хуур, цоглог хөгжим, брэнд шар айргаар хэрэглэгчдээ уйдаагаагүй энэ баярыг залуу хүн бүр тэсэн ядан хүлээдэг билээ. Энэ удаад ч хурсан олонд гэнэтийн бэлэг, гайхамшигт үдшүүдээр дүүрэн өнгөрсөн юм. “Гурван охин”, “Чингис хаан” хамтлаг, “Нисванис”, “Fire” гээд урлаг соёлын оддын дуу хуураар цалгисан энэ өдрүүд нийслэлийнхний завгүй хэмнэлд чөлөө олгосон юм. Ширээ бүрт улаан, цагаан хосолсон гоёмсог хувцастай охид, хөвгүүд үйлчилж, хөгжилтэй Бавари дуу, найз нөхдөөрөө цугласан хамт олны хөөр хөгжөөнтэй наргиа найман өдрийн турш сонсогдож сэтгэл сэргээж байв. Шар айрагны баяр анх Европод тэр дундаа эртний Бавари мужид үүссэн бөгөөд Монголдоо анх удаагаа манай хамт олон тэмдэглэж эхлэсэн билээ.
“Их Монгол” ресторанд залуус багтахгүй шахам олноороо цуглажээ. Үндэсний манлай үйлдвэрлэгч, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч АПУ компани, салбартаа тэргүүлэгч Их Монгол ресторануудын хамтарсан долоо дахь Пивоны баяр буюу Okoberfest-2011 их хотын залуусыг байлдан дагуулсаар найман өдрийг үдсэн учир хаалтанд нь олон хүн ирэхийг хүссэн бололтой. АПУ болон “Их Монгол” ресторан өнгөрсөн удаагийн “Okoberfest” баяраасаа олсон орлогоо ЭНЭШТ-ийн Нярайн эрчимт эмчилгэний тасагт хандивлаж, шаардлагатай тоног төхөөрөмжөө авахад нь буяны гараа сунгаж байсныг нийслэлчүүд маань тодхон санаж байгаа.
Бид энэхүү баяраас олсон орлогынхоо тодорхой хэсгийг халамжийн байгууллага, хүүхдийн эмнэлэг зэрэг газруудад тусламж, хандив болгон өгдөг. Иймээс та бүхэн хүрэлцэн ирээд байгаа нь сайн үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулж буй хэрэг гэдгийг АПУ компанийн захирал Г.Батчимэг хэлсэн. Энэ ч үүднээсээ тус баярын дуудлага худалдаанаас олсон орлогыг эх нялхасын эрүүл мэндэд зориулах болсныг зохион байгуулагчид дуулгасан юм.
ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн эмч А.Пүрэвсүрэн:
- “Oktoberfest” баярын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач? - Бид үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанид үнэхээр их талархаж явдаг. Аливаа улсын томоохон компанийн нийгмийн хариуцлага нь тухайн улсынхаа хөгжлийг тодорхойлдог гэж бид боддог. Жил бүрийн намрын баяр болон “Oktoberfest”-ийн үеэр олсон орлогоос эрүүл мэнд, сайн үйлсийн аянд сэтгэл гаргадаг нь үнэхээр их таалагддаг.
- Танай төвд энэ удаад 3,6 сая төгрөгийг хандивлаж байна. Энэ тухайд та сэтгэгдлээсээ хуваалцаач? - Манай цусны тасгаар жил бүр 2000 гаруй хүүхэд үйлчлүүлж, тэднээс хорин хэд нь байнгын хэвтэн эмчлүүлж байна. Хэлж ирдэггүй хийсч ирдэг энэ өвчин зовиурыг ялан дийлэхэд хүүхэд багачуудад сэтгэлийн харамгүй дэм хайрлаж байгаад нь маш их баярлаж байна. Энэ бол бидэнд багаж төхөөрөмжөө нэмэгдүүлэх өргөн боломж олгож байгаа юм. Тиймээс энэ багаж төхөөрөмж нь манайд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд маш их дэм тусламж болно гэдэгт итгэж байна.
Хөтлөгч Н. Алтанхуяг: Бид нийгмийн сайн сайхны төлөөх үйлсдээ үлгэр жишээч байж чадлаа
- “Oktoberfest” наадам өндөрлөж байна. Өнгөрсөн өдрүүдийг хэрхэн дүгнэж байна вэ? -Манай АПУ компанийн хамт олон “Их Монгол” рестораныхантай хамтран жил бүр зохион байгуулдаг “Oktoberfest” баяраа амжилттай өндөрлөж байна. Энэ удаагийн наадам илүү онцлогтой байлаа. Монголын ард түмэн, ялангуяа, нийслэл Улаанбаатарын хүүхэд залуусын сайн сайхны төлөө уриатай явагдаж байгаа энэхүү арга хэмжээ маань хүмүүсийн сэтгэлд үнэхээр их хүрсэн нь ч харагдаж байна. Сая 3,6 сая төгрөгийг АПУ компанийн хамт олон “Их Монгол” рестораныхантай хамтран найм хоногийн дотор цуглуулж ЭНЭШТ-ийн багачуудын эрүүл мэндийн төлөө өгч байна. Үүгээрээ бид нийгэмд хүлээсэн хариуцлагатай, үүрэгтэй, бусдадаа үлгэр жишээ болж байгаа гэж ойлгож байна. Дараа дараагийн баярт онцлог содон зүйлс ч улам тэлэх нь гарцаагүй болж байна.
- Пивоны зөв хэрэглээг залуучууд маань их мэддэг болсон юм шиг санагдлаа? - Шар айргийг зөв зохистой хэрэглэвэл эрүүл мэндэд ачтай. Мөн залуучуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх үүднээс АПУ компани үлгэр жишээчээр наадмаа зохион байгууллаа. Энэ удаагийн наадам үндэсний хэмжээнд явагдлаа.
- Ирэх жил ямар сонин содон зүйл залуучуудыг хүлээж байгаа бол? - “Их Монгол” рестораны хамт олонтойгоо бид ирэх жилийн баяраа зохион байгуулна. Ингэхдээ илүү өвөрмөц хэлбэрээр ажиллахаар төлөвлөж байна. Бид шинэ бүхнийг эрэлхийлж байна. Германы шар айрагны баяраас Монголын, АПУ компани, “Их Монгол” рестораны хамтран зохиодог пивоны баярын ялгарах онцлог нь үндэсний шинж агуулсан үнэхээр сайхан болдог.
Ж.Цогзолмаа









































СЭТГЭГДЭЛ БИЧИХ