
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн биржийн өчигдөр өдрийн арилжааг нээжээ. Энэхүү арилжаа нь “Лондон 2012” зуны 30 дугаар олимпийн наадам эхэлснээс хойшхи анхны арилжаа юм. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал ноён Ш.Ролетэй уулзаж, Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа үр дүнтэй, амжилттай үргэлжилж байгаа талаар ноён Ш.Роле ярилцсан байна.
Тэрээр “Бид Монголын хөрөнгийн биржийг дэлхийн хэмжээний сонгодог хөрөнгийн бирж болгохыг зорьж хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд монгол дахь хөрөнгийн зах зээлийн орчинг сайжруулах, зэх зээлд оролцогчдын сонирхлыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон ажил хийж байна” гэжээ. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн биржид эхэлсэн Монгол-Британийн бизнес форумыг нээж үг хэллээ. Мөн энэхүү нээлтэд Кентийн хунтайж Майкл, Бизнес инновац, ур чадварын яамны сайд Лорд Грийн, Монгол- Британийн Худалдааны танхимын тэргүүн Ж.Гроган нар оролцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ