ОУХМ С.Ням-Очир үеэл ахынхаа даагыг нэхлээ
"ЛОндон-2012" зуны олимпийн ХХХ наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр жудо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртлээ. Тэрээр жудо бөхийн ОУХМ Д.Нямхүүгийн үеэл юм. Д.Нямхүүгийн хувьд "Бээжин-2008" зуны олимпийн ХIХ наадамд яг энэ жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж 4-р байрт шалгарч байсан билээ. Ийнхүү бөхийн удамтай гэр бүлээс олимпийн хүрэл медальт тамирчин төрлөө.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ