Ах дүү гурвын цомог сонсогчдын гарт очлоо

img

Жил гаруйн өмнөөс ихэд сүжрэн хамтдаа цомог гаргахаар болсон хуурай ахан дүүс санасандаа хүрлээ. “Мөнх хөх тэнгэр мину” нэртэй энэхүү цомгоо худалдаанд гаргасан “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар одоо хэд хэдэн дуугаа дүрсжүүлэх ажилд оржээ. Мөн ирэх сарын сүүлээр “Мөнх хөх тэнгэр мину” нэртэй хамтарсан тоглолтоо хийж, “бут” авахаар төлөвлөж байгаа юм байна. Рок попынхон дундаа л цөс ихтэй, омголон зантайд тооцогддог чадварлаг дуучид тоглолтын бэлтгэл ажилдаа төдийлөн анхаарахгүй байгаа гэсэн. Угаасаа өөрийн гэсэн сонсогч фэнүүдтэй, урлагийн хүрээнд тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг, уран бүтээлийн чанараараа танигдсан гэдэг утгаар тэд “Хит дуунуудаараа л энэ тоглолтыг аваад явчихна” хэмээн толгой гэдгэр явна. Тус тоглолтын найруулагчаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын аав буюу Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж буй юм. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ