Баруун бүсийн наадамд Ховдын морьд өнгөлжээ

img

Өнгөрсөн долоо хоногт Монгол орны дөрвөн зүгт бүс нутгийн хурдан морьдын уралдааны “Их хурд 2012” наадам боллоо. Баруун бүсийн наадам өнгөрсөн жил Увс аймагт болсон бол өнөө жил Баян-Өлгий аймагт болов. Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяртай дэвхацсан энэ наадам улам ч өргөн дэлгэр болсон байна. Уг наадамд БНХАУ-ын Шинжаан Уйгар болон Казахстаны төлөөлөгчид оролцжээ. Үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглож, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат аймгийн арслан Б.Ганболд түрүүлж, Тэс сумын харьяат аймгийн заан Н.Цээсүрэн үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Улаангом сумын улсын харцага Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын улсын харцага Содномдорж нар барилджээ. Улсын арслан Х.Бүрэнтөгс урилгаар оролцсон байна. Газар газрын 97 азарга уралдаж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Буяндалайгийн сартай хээр түрүүлж, Завхан аймгийн Сантмаргац сумын Даваагийн хүрэн аман хүзүүджээ. Удаа нь Өвөрхангайн Хайрхандулаан сумын харьяат, МОнгол Улсын алдарт уяач Отгоннасангийн хээр, мөн аймгийн Уянга сумын Даваадоржийн идэр хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын Загддоржийн халиун азарга айргийн тавд орлоо. Их насны морьдын уралдаанд 340 хурдан хүлэг тоосоо өргөж,  Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаагийн сартай хонгор морь түрүүлэн уясан эзэн, унасан хүүхдээ бахдуулж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Завхан аймгийн Сонгино сумын Сайн-Отгоны хээр ирж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ганзоригийн бор удаалан, Өвөрхангай аймгийн Хайрхандулааны Отгоннасангийн хүрэн айрагдсан байна. Соёолон насны морьдын зурхайгаас 145 хүлэг эргэж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн алдарт уяч Ганзоригийн хээр магнайлж, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Отгоннасангий хээр аман хүзүүнд орсон байна. Мөн Өвөрхангайн Баян-Өндөрийн Нямлхагвын хүрэн, Хөвсгөлийн Шинэ-Идэрийн Цэрэнбатын цоохор, Өвөрхангайн Уянгын Даваадоржийн загал соёолон айрагджээ. Хязаалан насны морьдын уралдаанд 217 хүлэг тоосоо өргөж, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаагийн хонгор түрүүлэв. Энэ хонгор хязаалан өнгөрсөн жил шүдлэн насандаа улсад түрүүлсэн юм. Удаа нь Говь-Алтайн Есөнбулаг сумын аймгийн алдарт уяч Отгонбаатарын хээр, Өвөрхангайн Сант сумын Санчирын хонгор, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Нанжидсурэнгийн бор, мөн сумын Цэндсүрэнгийн хүрэн халзан айрагдлаа. Шүдлэнгийн уралдаанд 171 морьдоос Баянхонгорын Баацагааны Батжаргалын халтар, Говь-Алтайн Халиуны Батбаатарын хээр магнайлжээ. Дааганы уралдаанд 116 даага мордсоноос Говь-Алтайн Халиун сумын Гантөмөрийн алаг түрүүлж, мөн аймгийн Чандмань сумын Энхболдын халтар удааллаа. Жороо морьдын уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын Х.Бээжингийн хээр, мөн аймгийн Булган сумын Коотаагийн хээр,  Б.Мөнхтөрийн салхи хээр, Увсын Сагилын Баатарсүрэнгийн хул, Ховдын Булганы  Ганбаатарын халтар айрагдсан байна. Д.Дүүриймаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baatar:
Адьшаа ахад Ховдийнхон баярлаж байна. Нутгийн уячидаа дандаа дэмжиж нүүр тах болж явдагт талархаж бн.Бороо хуртай хол газар наадаж явахад Адьшаа ахын галаар эргэж моринийхоо хүүхэд дааруулахгүй сайхан байсан шүү
2012-08-04
bachka:
Gaaliin Baatartai shorond oroh baisan ch naiz eronhii shuugch Batdelgeriin hucheer shorongoos multarsan nohor doo ???????
2012-08-01
nairaachid nairsaar:
baahan hazgai heltenuud nairaa hiisen bna. baharhaad baih zuil alga..sumogoos nairaanii hergeer huugdsun uvsiin Baagii bas l nairaagaar turuulend gaihah zuil alga.
2012-08-01
govi altaihan saihan uraldjee morid ni
2012-07-31
Увс аймгийн бєхчїїд їнэхээр хїчтэй юмаа.Баруун бїсийн наадмийн шєвгийн 4-н 3-нь Увс аймгийн бєхчїїд байна шїї дээ
2012-07-31
nairaachid nairsaar:
baahan hazgai heltenuud nairaa hiisen bna. baharhaad baih zuil alga..sumogoos nairaanii hergeer huugdsun uvsiin Baagii bas l nairaagaar turuulend gaihah zuil alga.