
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд урьдчилсан харваанд 19-рт бичигдсэн ОУХМ Ж.Гантөгс өнөөдөр эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Рахул Банержеетай өрсөлдөнө. Хоёр тамирчны тэмцээн Монголын цагаар 22.00 цагт эхлэх юм. Хэрэв Энэтхэгийн тамирчныг ялбал залгуулаад 1/16 шигшээд Бразилийн Даниэл Резенде Хавьер, Польшийн Рафал Добровольский нарын ялсантай нь онч мэргэнээ сорино. Мөн байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг өрсөлдөнө. Урьдчилсан харваанд 18-рт жагссан тэрээр эхний тойрогт Английн тамирчин Алисон Уилльямсонтой 17.57 цагт цэц сорино.Хэрэв ялбал 18.23 цагт АНУ болон Энэтхэгийн тамирчдын ялсантай нь 1/16 шигшээд өрсөлдөх юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ