Е.Сагсайгаас татгалзах хүсэлт гаргалаа
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байна.
Хуралдааны үеэр шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгч академич С.Нарангэрэл улсын яллагч Е.Сагсайгаас татгалзах хүсэлт гаргасан байна.
Татгалзах болсон үндэслэлд “ Улсын яллагч Е.Сагсай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шууд буюу шууд бусаар хувийн сонирхлоор Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт хандсан тул прокуророор оролцуулахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсай нь 2012 оны нэгдүгээр сарын 14-нд хэрэгсэхгүй болсон хэргийг ТВ9 телевизтэй холбогдуулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг өөрөө гардан үйлдсэн.
Тиймээс Н.Энхбаяр болон ойр дотны хүмүүсийг хоморголон мөрдөн мөшгөх үйл ажиллагаа явагдаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдлийг хэрэг болгож өнөөдрийг хүртэл хувийн сонирхлоор оролцсоныг нотлон харууллаа.
Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 12-р зүйлд зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг нь гэм буруутайд тооцох заалтыг бүдүүлгээр ноцтой зөрчсан.
Улмаар Сонгуулийн тухай хуулийг зориудаар мушгин гуйвуулж ур чадвар, мэдлэг боловсрол, Монгол Улсын тусгаар тогнолыг хамгаалах бэхжүүлэх, шударга ёс хууль дээдлэх ёсыг сахих чадваргүй гэж үзэн түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлтийг Сүхбаатбар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэд явуулж СЕХ-д илгээсний улмаас “Шударга ёс” эвслээс намын нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан.
Энэ нь улсын яллагч Е.Сагсай хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад гэмт хэрэгтэнд тооцож атгаг сэтгэл өвөрлөсөн нь түүний Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна” гэл ээ. Яг одоо уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах эсэхийг хэлэлцэж хүлээж авахаас татгалзлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ