“Брэндийн хучмал” таалдаггүй поп хатагтай

img

Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа рок попын нүүр царай болсон чадварлаг уран бүтээлчдийн нэг. Цомог гаргаж, тоглолт хийх гэж толгойгоо өвтгөхгүй, “Хаан” банк болон бас бус үүрэн телефоны газруудад асуудлаа даатгадаг түүнд мөнгө олох үнэхээр амархан гэдэг. Харин олсныхоо хэрээр үрэлгэн хандах дургүй, тун ч тооцоотой амьдардаг поп хатагтай маань бусад хүүхнүүд шиг брэнд бараа бүтээгдэхүүний төлөө тэгтлээ их шаналдаггүй ажээ. Гадаадад явахдаа юмуу томоохон дэлгүүрээс хүссэн үедээ таалагдсан зүйлээ худалдаад авчихдаг дуучин бүсгүй брэнд гэж ярих дургүй гэнэ. Энэ ч утгаараа, залуу нас болоод гоо сайхнаа элдэв янзын брэндээр “хучсан” охидыг хараад гайхдаг аж. Тиймээс таагүй санагдсан үедээ энэ мэт байдалд дургүйцэж буйгаа илэрхийлэн тэднийг “брэндийн хучмал” гэж нэрлэдэг юм билээ. Үүнийгээ ч нуух дургүй гэсэн шүү. Тэгэхээр рок попын тайзан дээр хөл тавьсан даруйдаа л брэнд бүтээгдэхүүн зүүдлэн, төрсөн биеэ танигдахын аргагүй болтлоо өөрчилж буй дуучин бүсгүйчүүд зарим үед поп хатагтайгаас хол байсан нь дээр байх даа. Р.Есүй  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ok:
saintai muutai duurgrj amidarsan duuch
2012-08-03
saraa:
ta khuniig buu shuumjil ta uuriiguu khar , ta khuduu saikhan nutagt duulj yabaa duuchin malchin olonoog arai uur nudeer kharna uu.... setgel amgalan bol ertunts amgalan .buu stressd,ataarkh,zaluu khumuus uuriinkhuuruu baig
2012-08-01
ddd:
Saraa iim yum yarij iluu sh dee
2012-07-31
Saraa ooroo tun vkus muutai emegtei
2012-07-31
монгол:
ЗӨВ УХААЛАГ БҮСГҮЙ ШҮҮ. МАНАЙД ХААГУУРАА МӨНГӨ ОЛДОГ НЬ БАРАГ ТОДОРХОЙ ТИЙМ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДҮҮРЭН ШҮҮ ДЭЭ. ТЭДНИЙ ДЭРГЭД ИХ АВЬЯАСААРАА АМЬДАРЧ БУЙ УХААНТАЙ БҮСГҮЙ. ЗОВЖ ОЛДСОН ХООЛ АМТТАЙ
2012-07-31
hun yugaa yaj awch omsoj zuuh chamd yamar hamaatai yum we.
2012-07-31