
ОУХМ С.Ням-Очир эх орноо төлөөлөн жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж олимпийн хүрэл медаль хүртсэн. Монгол Улсаас төрсөн олимпийн 20 дахь, Монголын жүдогийн зургаа дахь медальтан түүний талаар BBC-ийн тайлбарлагч нар "Ямар сайхан инээмсэглэдэг хүн бэ. Хэн нэгний нүүрийг зээлэх болбол энэ залуугаас гуйна" гэцгээж байжээ.
Харин япончууд "Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд медаль авсан дөрвөн бөхийн хоёр нь Ази хүн байгаад баярлаж байна" гэжээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ