Насанд хүрээгүй иргэдийг Кадетын сургуульд сургахаар болов

img

Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Л.Болд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковтой ажлын уулзалт хийв. Уулзалтад ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга армийн генерал Н.Е.Макаров болон албаны бусад хүмүүс байлцжээ. Уулзалтын үед сайд нар хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх талаар эрчимтэй, үр өгөөжтэй  хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж төрөл бүрийн түвшинд харилцан айлчлал хийх, туршлага солилцох,  түүний дотор хоёр талын хамтарсан сургалт дадлагын агуулга, хэлбэр, хамрах хүрээг өргөжүүлэх зэргээр Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцсон байна. Батлан хамгаалахын  сайд  Л.Болд  ОХУ-ын Батлан хамгаалахын сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков нар Кадетын сургуульд Монгол Улсын насанд хүрээгүй иргэдээс сургах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурсан нь цаашид монгол хүүхдүүдийг зөвхөн Омскийн кадетын сургу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ