
Өдгөө 27 настай АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс бол домогт тамирчин гэдэгтэй хэн бүхэн маргахгүй биз ээ. 2004 оны Афины олимпоос зургаан алт, 2008 оны Бээжингийн олимпоос найман алтан медаль авсан тэрээр энэ жилийн олимпоос анхны мөнгөн медалиа авсан билээ.
Энэ жилийн наадамд урьдын адил тэсрэлт хийнэ гэж хүлээж байсан түүнийг нутаг нэгт өрсөлдөгч Райан Лохтед медалиа алдан, маш доогуур үзүүлэлт үзүүлэхэд үзэгчид ихэд гайхсан.
Түүний хувьд энэ удаагийн олимп дөрөв дэх нь бөгөөд сүүлийнх нь юм.
Фелпс зодгоо тайлсныхаа дараа уснаас хол байхыг хүсч байгаагаа CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Долоон настайгаасаа хойш сэлсэн түүний хувьд нэг хэсэг уснаас хол байж, амрахыг хүсч байгаа гэнэ. Сүүлийн таван жилийн турш өдөр бүр бэлтгэлээ таслалгүй хийж байсан хүний хувьд энэ нь ойлгомжтой хүсэл биз.
Фелпс одоо ч олимпийн түүхэн дэх хамгийн амжилттай тамирчдын нэгт тооцогдсон хэвээр бөгөөд хамгийн их хожилтой тамирчин болоход түүнд хоёр медаль л дутуу юм. Тэрээр нийт 17 олимпийн медальтай билээ.
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ