
МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байна. Дөнгөж сая улсын яллагч Е.Сагсай, О.Мөнхбаатар нар яллах тогтоол танилцуулж дууслаа. Шүүх хуралд шүүгдэгч нар бүгд мэдүүлэг өгөх хүсэлтээ илэрхийлсэн юм. Одоо шүүх хурал Н.Энхбаярын мэдүүлгээр үргэлжилж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ