Улаанбаатарт 21-23 градус дулаан байна

img

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар  түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд 25-30 градус,  бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг.Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуEй чийг 83 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ