
"Лондон-2012"-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх монголын дөрөв дэх боксчин өнөөдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний учраа болох Чехийн Зденек Хладекийг 12:20-ны харьцаатайгаар буулган авлаа. Тэрээр наймдугаар сарын 4-нд шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.
Харин боксын тэмцээний 49 кг-ын жинд тоглох Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойргийн тулаанаа хийх байсан ч тэрээр энэ тойрогт хийлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ