Д.Сугар байхгүй учраас, хурал болохгүй

img

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болдог. Тэгвэл энэ долоо хоногийн хуралдаан болохгүй гэж байна. Учир нь, ТӨХ-ны дарга Д.Сугар дэд даргаа дагуулан Ерөнхий сайд С.Батболдыг дагалдан хойд хөршид айлчилж яваа.

Айлчлалын хүрээнд, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компаниудын үр ашгийг дээшлүүлэх нэмэлт арга хэмжээ боловсруулах тохиролцоонд талууд хүрсэн, Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг тэнцүү хэмжээгээр хуваарилж, эхний ээлжинд ОХУ дүрмийн сандаа 125 сая ам.доллар оруулах манай саналыг хүлээн авсан талаар мэдээлсэн билээ. Тэгэхээр тэдгээр хурлуудад ТӨХ-ны дарга, дэд дарга хоёр оролцсон. Тэд Монголд байхгүй учраас, Монгол дахь өнөөдрийн хурал цуцлагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ