Чуулган өнөөдөр хуралдана

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11 цагаас болно. Уг чуулганы  хуралдааны үеэр МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-д  нэр дэвшсэн О.Баасанхүү, Ц.Цолмон нарыг  тангараг өргүүлж гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох юм байна. Мөн энэхүү хуралдаанаар УИХ-ын Төрийн  байгуулалтын байнгын хорооны асуудлыг авч хэлэлцэх ажээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боол:
шаардлага бодож олох амархан цаана чинь төсөвгүй болж хоног дутам танай байгуулсан хөгжлийн банк хэдэн зуун саяын алдагдал гаргаж байна үер усанд үхэж ядуучуудын тоо тэнгэрт хадлаа хятад хүмүүс хот хөдөөгүй дүүрч иргэдийг зодож байна та нар юу харж байнаа
2012-08-01
иргэн:
АН-ын Н.Энхболд буруу шаардлага тавьж байна. Монгол Улс олон намын системд шилжээд удаж байна. УИХ-ын чуулган илүү ач холбогдолтой юу эсвэл тэр олон намын аль нэгнийх нь хурал чухал уу гэдэг бол тэнэг хүнд ч ойлгомжтой шүү дээ. МАН-ийн хурлаас болж УИХ-ын чуулган саатах учиргүй. Иймд АН өөрсдөө шийд гаргаж ажлаа явуулж байгаа нь туйлын зөв. Бас санлыг гараар тоолно гэдэг байж болохгүй үйл. Тэгвэл тийм их үнэ өртгөөр машин авахын хэрэг юу байсым бэ? МАН минь САМПИНгаасаа салж, хоцрогдлоосоо гарахыг бодооч. Та нар 21-р зууны хаана нь явнаа аан??? Ичээч ..........
2012-08-01