
Лондоны олимпийн наадмын тав дахь өдөр өнөөдөр. Энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, О.Гүндэгмаа онч мэргэнээ сорино. О.Гүндэгмаагийн хувьд 25 метрийн спорт гар бууны төрөлд оролцох юм.
Энэ дасгалд манай тамирчны хувьд хамгийн сайн амжилт үзүүлдэг билээ. Тиймээс тав дахь олимпдоо онч сорьж, дөрвөн жилийн өмнөх мөнгөн медалийнхаа өнгийг хувиргах байх гэсэн найдварыг монголын ард түмэн түүнд тавьж байна. Тэмцээн монголын цагаар 16.00 цагт эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ