
Олимпийн дөрөв дэх өдөр буюу өчигдөр усан спортын түүх шинээр бичигдлээ. Алдарт Майкл Фелпс эхний өдрөө амжилттай байж чадаагүй ч өчигдрийн тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль авч дэлхийн хамгийн олон олимпийн медальтай тамирчин боллоо. Тэрээр нийт 19 медальтай болж хуучин ЗХУ, одоогийн Украйны тамирчин Ларисса Латынинагийн орыг булаажээ.
Өдгөө 27 настай Фелпс өчигдөр болсон 4х200 Чөлөөт буухиа сэлэлтээс алтан медаль, 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрлөөс мөнгөн медаль авснаар нийт 15 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл олимпийн медальтай болсон юм. Түүнд дахин гурван тэмцээн үлдсэн ба олимпийн карьераа 22 медалиар дуусгана хэмээн найдаж байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ