Ц.Нямдорж: “Шударга ёс" эвсэл АН, МАН-аас урвагчдаас бүрдсэн

img

УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар  зарим зүйлийг тодрууллаа.

 -УИХ дахь МАН-ын гишүүд  чуулганы хуралдааныг  гацааж байна гэсэн нийгэмд үүссэн бухимдалд та ямар хариу өгөх бол?

-Сонгууль өнгөрөөд сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-ын даргын томилгоо хүртэл 24 хоносон байх. Тэр хугацаанд МАН-ын зүгээс улс төрийн харилцаанд орох ямар ч хууль зүйн үндэслэл байсангүй.  Эвслийн Засгийн газар байгуулах гэж буй талууд эхлээд АН дотроо фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж баахан зүдрэх шиг боллоо. Дараа нь эвсэл нэрээр сайд дарга нарынхаа суудлыг тохирох гэж хугацаа авлаа. Тэгээд өнгөрөгч долоо хоногийн дөрөв дахь өдөр дотоод асуудлаа  болсон болоогүй 75:25 гэсэн зарчимдаа тохирсон юм шиг байгаа юм.  Ингэж  тохироо хийсний дараа УИХ-ын хуралдааныг зохион байгуулах үүрэгтэй хүнд мэдэгдэлгүй хурал зарласан. Зүй нь бол  Д.Дэмбэрэл гишүүнтэй уулзах байсан.  Шинэ УИХ-ын дарга томилогдох хүртэл насаар  ахмад гишүүн хурлыг зохион байгуулах үүрэгтэй. Хуулийн дагуу хуралдаан зарлах, бэлтгэл хангах, тов тогтоох, хуралдааныг дуусгах гэх мэтчилэн чуулганы хуралдааныг явуулах  3-4 шат дамжлага бий. Гэтэл АН хуралдааныг хууль зөрчин зарлаж  гацаа үүсгэчихлээ. Тэгээд бүх бурууг МАН-руу тохох гэсэн оролдлого гарч байна. Би хувьдаа  УИХ-ыг хурдан эмхэлж цэгцрээсэй. Засгийн газраа хурдан байгуулаасай гэсэн байр суурьтай байна.

-АН,  “Шударга ёс” эвсэлтэй эвсч байгаад та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн санал хураалтын дараа би, чи ялсан гэх яриа гарч Сонгуулийн ерөнхий хороонд намын дарга нар би, чи дээ тулж байх үед АН-ын зарим нөхдүүдтэй утсаар холбогдож “Аль ч нам олонхи суудал авахгүй. Ганц хоёр суудлаар танайх илүү гарч магадгүй. Гэхдээ ухаантай байгаарай. Наадах чинь ялалт биш. Хадаасан дээр суулаа. Их эмзэг парламент бүрдэнэ.  Ялалтын баяр тэмдэглэж ийш тийшээ гүйхээ больвол яасан юм бэ” гэдэг зүйлийг ярьсан би.

Яагаад эмзэг гэж хэлсэн гэхээр зургаа дахь удаагийн парламентын хувьд аль ч  нам олонхи болоогүй ганц хоёроор илүү суудал авсан нам нь 10 орчим хүнтэй эвсэл гэгчтэй нийлж засаг  байгуулах хувилбар л бий болоод байна. Өнгөрөгч 1992 онд намуудын харьцаа 72:6, 1996 онд 50:25, 2000 онд 70:8, 2004 онд 36:36, 2008 онд 45:27  байсан юм. Өөрөөр хэлбэл өнгөрөгч хугацаанд эсхүл дангаараа засаг байгуулах олонхи, эсхүл нийтээрээ 60-аас давсан тооны гишүүнтэй намууд нийлж Засгийн газар байгуулж байв. Одоо цөөнхийн байр сууринд очиж байгаа нам нь бараг 30 суудалтай. Ийм улс төрийн сонин нөхцөл байдал үүслээ. Нэг талаас харахад, нөгөөр талаас  харахад АН-ын нийлж байгаа "Шударга ёс"  эвслийн 10 гаруй гишүүн нь нэг хэсэг  Ардчилсан намаас нөгөө хэсэг нь МАН-аас урвасан нөхдүүд.  З.Баянсэлэнгийг тооцохгүй.  Хэзээ л бол хэзээ дургүй нь хүрвэл урвана. Нэг урвасан хүн хоёр дахь удаагаа урвана шүү дээ. Ийм бүрэлдэхүүнтэй АН нийлж Засгийн газар байгуулах гэж байна. Ийм нөхцлүүд үүссэн учраас аливаа асуудалд болгоомжтой хандаарай. Засагт орохгүй намтайгаа учир зүйгээ олоорой гэсэн зүйлийг ярьсаар өнөөдрийг хүрлээ.

-Чуулганы хуралдаанд танай намын гишүүд оролцохгүй зугтааж байгаа учир нь энэ үү?

-Чуулган хуралдсан өдөр МАН-ын бүлэг хуралдаад З.Энхболдтой уулзах хүсэлт тавиад 18.30 цаг хүртэл хүлээсэн. Орж ирээгүй.  Манай намын зүгээс зөвшилцлийн бичгээ бэлэн болгосон байсан.  Хэрэв андуураагүй бол тэр өдрөө зөвшилцлийн бичгийн хариу бэлэн болсон юм. Нэр дэвшүүлж буй хүнтэй нэг уулзах хүсэлттэй байсан. Тухайн долоо хоногийн хоёр дахь өдөр нь МАН-ын Бага хурал хуралдаж 09.30 цагийн үед бүлэг хуралдаж, маргааш нь 10.00 цагт чуулганы хуралдааныг эхлүүлнэ гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгээд Д.Дэмбэрэл гишүүнийг “Хурлаа зарлачих” гэсэн. Д.Дэмбэрэл дарга УИХ-ын Тамгын газарт  очиж хуралдааны товоо гаргасан  юм.

Гэтэл тэр хойгуур хүчээр чуулганыг АН хуралдуулж УИХ-ын даргыг сонгосон. Тэр үед Төрийн байгуулалтын байнгын хороог бас хүчээр байгуулах тухай яригдаж байв. Би АН-ын зарим гишүүдтэй уулзаад” Та бүхэн хоёр дахь удаагаа  хүч хэрэглэж болохгүй. Нөхцөл байдал хүндэрнэ. Олонхи нь илүү ухаалаг байх ёстой” гэтэл гараад л  УИХ-ын чуулганыг хуралдуултал Н.Батбаяр гишүүн танхимаас  долоон гишүүний карт сугалаад гарсан байгаа юм.  Тэр үед та нар байсан байх. Ингээд л дахиад л хууль бус зүйл болсон. Ийм л үйлдэл явагдаад байна. Уулзаад ярилцах гэхээр зөрүүдэлдэг. Ийм хачин нөхцөл байдал үүслээ. Энэ бүхний цаана нэг л сэдэв байна. Яамдын тоог  хорь хүргэх тухай асуудал бол засаг байгуулах гэж байгаа хэсэгт яригдаж байна гэж сонслоо.  Яамдын тоог хорь хүргэж, сайд нарынхаа тоог хувааж авах л санаа. Том зургаар нь харвал хоёр гишүүний дунд нэг яам байх зохион байгуулалт хийх гэж зэхэж байна.  Энэ үнэн үү, худал уу гэдгийг АН-аас асуух гэсэн юм.

-УИХ-ын дарга З.Энхболдыг дуудаж асуулт асуух байсан гэл ээ. Тодруулах ямар асуудал байв?

Өнгөрөгч УИХ-ын үед арав байсан яамыг 45-тай бүрэлдэхүүн яахаараа  хорь хүргэдэг юм бэ гэдэг асуудлыг тавих гэсэн юм. Үүнд хариулт  хэлэх хүн алга. Тэр карт сугалсан явдал бол зүгээр нэг хүн уур нь  хүрч сугалсан юм биш. АН хоорондоо эв зүйгээ олохгүй байгаа шинж тэмдэг.  АН-ынхны гэдэс ходоодыг мэднэ. Миний мэдэхийн өнгөрөгч 2004 оны үед засаг  нэг унасан. 2008 онд нэг унасан. Нийтдээ  зургаан удаа унасан юм.  Энэ 22 жилийн түүх. Засгийн зургаан удаагийн уналт дан АН-аас үүдэлтэй. М.Энхсайханы засаг унасны дараа элсний 13 гэгч гарч ирсэн. Тэр нь Сэргээн босголтын  банкинд улс төрийн тэмцэл явагдаж байхад тэр үеийн МАН-ынхантай нийлж Ц.Элбэгдоржийн засгийг унагасан. Ц.Элбэгдоржийн засгийг унасны дараа Ц.Наранцацралтын засаг гарч ирээд  Эрдэнэт үйлдвэрийн талаар  Москвагаас З.Энхболд нэг бичиг олж ирээд  сөрөг хүчний удирдагч Н.Энхбаярт өгчихсөн юм.  Тэр бичгээс болж Ж.Наранцацралтын засаг унаж байлаа.

Эх орон ардчилал гэсэн нэртэй бүлэг  байсныг Б.Эрдэнэбат, М.Энхсайхан хоёр тараасан.  2008 онд  засгаас  АН гарсан  үндсэн шалтгаан нь Х.Баттулга намын дарга болж сонгуульд ялж Ерөнхий сайд болох гэж зүтгэсээр байгаад Н.Алтанхуягийг өрсч мэдэгдэл хийхээр аргаггүй байдалд хүргэсэн. Ингэж зургаан удаа АН-ын түүхээс болж засаг унаж байлаа. Энэ мартаж болохгүй түүх шүү. Өчигдөр миний сонссоноор МАХН-МҮАН-ын “Шудага ёс” эвсэл АН-д  тулган шаардлага хийсэн гэж ойлголоо. Тодруулбал, Н.Энхбаярын шүүх хурлийн шийдвэр “Шударга ёс” эвслийн хүсээгүй шийдвэр гарвал засаг байгуулахаас татгалзана шүү гэсэн байгаа юм. Энэ мэт олон учир шалтгаан байна шүү дээ. Түүнээс биш МАН сандал ширээтэйгээ зууралдаад, албан тушаал гуйсан юм үнэндээ алга.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za za muu nertei Nyamdorj l helsen boplohoos bish unenshtee
2013-01-03
anar:
Eliirsen erguu ovgon emchid ochij uzuul zonj bn mal bhaa naadah chin hervee songuuliin huuli zasaagui bsn bol Nyamdorjoo chi garj irj hadahgui bsn biz de ugasaa ursaj orj irsen humuus songogodoj orj irsen humuusees baga medeltei bh yostoi ali yumnuud azaar orj ircheedhutsaad bhiin
2012-09-23
amdorj:
Amdorj uur yuch chaddaggui hun zugeer l Amdorj boljde tegj baigaad Heldorj bolovdoo
2012-08-17
НЯМДОРЖ ЭНХБОЛД ЭНХБАЯР 3 яяг АДИЛХАН ХАР ХЭРЭЭНҮҮД
2012-08-07
Vnen:
Xarin MAN, AN tegwel oorsdoo jinxene ex ornoosoo urawsan baij. Tegeed ex ornoo xudaldaj idsen mangasuudtai sanaa niilj bna ta nariig dagaya geedl gvigeed bx baisiin bnalda. Ooroo xarin jinxene URWAGCH. Mongonii toloo mengee xuulj ogox baixaa archaagvi adgiin golog!
2012-08-06
Хуульч:
Туршлагатай улс төрч тэгээд хуульч хүний амнаас урвагч гэдэг үг зүгээр нэг гардаггүй юм. Уинстон Черчиль, Леоборист ба Косерватив намуудын хооронд 5 удаа буурь сэлгэсэн байдаг. Дэлхийн буурал түүнийг урвагчаар нь дуудаагүй, харинч дэлхийн хамгийн шилдэг улс төрч хэмээн зөвшөөрсөн байдаг. Улс төрчид, намаа солих, шинэ байгуулан гарах зэрэг нь бүрэн чөлөөтэй асуудал юм. Хулгайч хүн бусдыг хулгайч байна, бариарай гэдэг шиг Цэндийн Нямдоржийн амнаас урвагч гэдэг үгийг яагаад ийм амархан гарах болов. Хятадын тагнуул гэдэг нь мэдээллийн хэрэгслүүдээс харахад үнэн юм шиг боловч батлагдаагүй тул орхиж болох юм. Харин хуулийг ганцаараа зассан нь батлагдаж, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн шүүдээ. Энэ бол өөрийнх нь засюарлаж байсан эрүүгийн хуулинд зааснаар төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авсан, эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж заасан байдаг юм билээ. Ийм хүнд ямар ял өгөх ёстойг өөрийнх нь засаж байсан хуулинд бас тодорхой заагаад өгчихсөн байгаа шүүдээ. Энэ хүний дэргэд Энхбаяр бол жижигхэн кармааны хулгайч л юм байна даа. Ийм хүнийг яллаж чадахгуй улам давруулаад, ямблуулаад байгаа нь одоогийн улс төрд байгаа олигархууд бүгдээрээ гэмт хэрэгтнүүд болчихоод л Нямдоржийн барьцаанд байгаа юм бишүү.
2012-08-05
Ganaa:
ene neg ymiig l odoohondoo yaj ch chadkul bgad bgamda.tsag n bolhoor enhbayriin araas bur hol yvuulna gej naidii
2012-08-03
muu dvrved !!! chi bol nofsh
2012-08-03
congogch:
haymdorj bolio dandaa ingej xynii tolgoi ergyylj neex ix yum meddeg cyrxii xyn bolox gej orolddog cay namiin jagcaaltaar garaagyi bol odiid ene ingej coliorood cyyxgyi l baican xen ch congoxgyi baix baican odoo ene xyneec zalxaj bna shyy ynendee
2012-08-03
MAH-s garsan hun yrwagch boldog ,Mongoloo hudaldsan NIAMDORJ tagnyyl . yrwagch boldgui sonin iumaa.
2012-08-02
irgen:
Nyamdorj saidaa unen ug helsen hund iher ushuutei gej taniig zov yum hiij hulgaichdiig barij temtsenii toloo uhaan muut heseghen hunuus oilgohguidee ingej bgaa yumaa. yiimees buuj ugch bolohgui shuu
2012-08-02
Нямдорж хэлж байгаа болохоос урвагчууд нь уг нь үнэн л дээ
2012-08-02
zail uur heleh ug chamd oldohgui tohirohgui
2012-08-02
Үкээр чамайг:
Куцдаг үкээр боогоод үкээд өгдгөөвч, юукээж нутгийн нэр баастаж байдаг тэмбүүвч. Чам шиг буцартаа китадын тагнуул нэр зүүсэн хулхаач манай 10 баяд бичгээ кэл 4 өөрдөд байдгүаа. Аага улаан цусан асгараад одоху амь, алгын чинээ газар үмкийрүүлээд одох зовлого бишүү ч. Гэсээч хормойлуулаад өгсүү, нөжөөч базгаад өгсүү эхээн ухсан хар тэмбүү. Юун бузар үгтэй элмэрүүч, чам хэвтээ хар китадад мэдээ өкч байсан хүмүн энэ хүмүс дотор байдуу. Наараан манай нутагруу бичгээ зүгэл, үнсээн цацнамт.
2012-08-02
Өөртэйгээ адил коммунизмийн худал түүхэнд итгэсэн гарууд гэж ард олныг бүү басамжил. МАН-д шинэ монголын тусгаар тогтнол падгүй харинч коммунист оросын колони болгоход хамгийн том үүрэг гүйцэтгэсэн ТУСГААР ТОГТНОЛЫН АЛДАГДУУЛЖ, КОММЕНТЕРНИЙ ЗААВРААР САВНЫ ГАДУУР ХҮҮХЭД МАН-ыг байгуулсан. Тусгаар тогтнолын эцгүүдийг хэлээд өгье, Галдан Бошигт, Чингүнжав, 2 дугаар Богд Жавзандамба, 8 дугаар Богджавзандамба, Ханддорж, Намнансүрэн,Дамдинбазар ,Барон Унгерн, Ванданов, атман Семенов, Хайсан гүн, Дамдинсүрэн, Жа Лам, Сумъяа бээс, Бодоо, Данзан, Сүхбаатар, Чойбалсан, Сталин, Шанхайши,С.Батмөнх,Зориг,Баабар,Гончигоо,ҮҮЛ,Ээбий за юу малаа
2012-08-02
kn:
uvs nutagt iim baliar hulgaich baihgvi tsedenbal darga niit eh orniihoo toloo ami bue hairlahgvi zvtgej aimguudiig baiguulj sumdiig daraa ni sum bvrt 4 brigad baiguulan barilgajuulj bsan yumdaa tegehed ene hulgaich yg ismeliin dvrtei havi oirtoigooch tohirohgvi baliar bayd hulgaich ene deeremchniig shiitgeh gazar bval ter lvv ni ilgee
2012-08-02
Ter BARIULAAD b.gaa (HIL deerhi) TUUZAN DAMJUULAGCH DEEREE SUUGAAD HYTAD ruugaa ZAILAACH!!!!!!!!!
2012-08-02
Уг нь ч үнэн үг л хэлж дээ. ер нь бол бүх намуудаас албан тушаалгүй үлдсэндээ гоморхсон,шарлахсан нөхдүүд байна лээ
2012-08-02
Энэ хэрэг гээд байгаа юмны гол дэглэн найруулагч Нямдорж, Бадамжунай нар МАНынхаа хуучин шинэ удирдлагын захиат даалгаврыг эцэс хүртэл биелүүлэх гэж эрээ цээргүй улайран зүтгэж байгаа. Монголын шүүгчид хэн нэгнээс хараат бус шударга бол энэ улс төрийн зохиомол хэргийг авч хэлэлцэхээс татгалзах ёстой.
2012-08-02
Од:
Үнэн шүү би бас өмнөөс нь ичиж үхэх шахдаг
2012-08-02
Үнэн:
Хуцдаг гар вэ. Энхболдоос асуух юм аа УИХ-ын танхимд орж ирээд асуух нь яасан юм. Ард түмний нүднээс далд Хууль бус юм тулгаж шантаажлах гэж л дуудаа биз дээ. Хэзээ эд шударга байсан юм. Төрийн албан хаагчийн цалингаар яаж ийм тансаг амьдарч байгааг нь АТГ, ард түмэн асуух хэрэгтэй. Хариулж чадвал бүгдээрээ туршлагыг нь хэрэгжүүлж сайхан амьдаръЯ, чадахгүй бол байх ёстой газар луу нь явуулъя. Даварч байж даравгараасаа салав
2012-08-02
Ter BARIULAAD b.gaa (HIL deerhi) TUUZAN DAMJUULAGCH DEEREE SUUGAAD HYTAD ruugaa ZAILAACH!!!!!!!!!
Уг нь ч үнэн үг л хэлж дээ. ер нь бол бүх намуудаас албан тушаалгүй үлдсэндээ гоморхсон,шарлахсан нөхдүүд байна лээ
увсын хүн:
Мэнгэтэй баас, нийгмийн шаар, хүний адаг, нутгийн нэр баастсан гахай. Манай нутгийн аялгатай нэг эмээгээс та аль сумынх вэ гэж асуусан чинь баахан бэргэж бэргэж манай нутагаа хэлэхээр хэрүүлч харын нутаг уу гээд байх юм одоо бүр нутгийн нэр хэлэхээс халширдаг болж байна гэсэн дээ, энэ үнэн шүү новш гэж жинхэнэ гамшиг
2012-08-02
Од:
Үнэн шүү би бас өмнөөс нь ичиж үхэх шахдаг
NYAMDORJOO ODOO MONGOLIIN TOROOS ZAIL
2012-08-02
nyamdorj kyzaa:
Nyamdorj odoo jenko d buuj uguud hen ch bish gedgee medeed tetgevertee zailaaaaaa, chamshig har murt MAH-d ch MAHAH-d hereggui . songodog utgaar-jinhene oligarhi buzaryn yum baij bas olon yum chlachinaa chi, muu tugsug! bayar, hurelsuhiin daalgavraar ih duvchignuluu, odoo uuruu ted nartaigaa luivaryn hereguudiinhaa hariutslagyg huleej yalaa edeldee. harin AH-g muulj hudlaa yar'san shigee SHUUH-G ULS TURIIN TEMTSLIIN HEREGSEL BOLGON ashiglaahgui baihyg chini chamd deer har'yaa
2012-08-01
олон жил улс төрд байчихаад ярьж хэлэхдээ анхаарахад яадаг байна аа тэнэг тэр АН-хантай VILLA дах харшдаа сайхан амьдарч байсануу
2012-08-01
Gan-erdene:
Amniihaa zorgoor burj baih shiv, hervee shudarga yos evseliinhen namaasaa urvasan yum bol Nyamdorj eh ornoosoo urvasan hvn gj bi burmaar bna. Amidrald vnen zuils chuhal shvv amniihaa zorgoor burhaa bolimoor yum. bolij chadhgui bol zaluusd suudlaa tavij ogoh heregteishdee ogor tolgoinuud.
2012-08-01
батгана суусан баас
2012-08-01
Сүүлийн 20 жил Монгол улсыг удирдсан гэх ман монголыг хөгжлийн төөрөгдөлд оруулчихсан нь үнэн юм шүү
2012-08-01
Урвагчдаас бүрдсэн гэнэ үү?. Ярзгар хар санаат Нямдорж оо? чам шиг хятадад урваж, хятадын монгол дахь суурин тагнуулч болоогүй. Монгол хүн монгол дотроо нэгдэн, нийлж эвсэж байна.
2012-08-01
Extra:
Урвагчдаас бүрдсэн гэнэ үү?. Ярзгар хар санаат Нямдорж оо? чам шиг хятадад урваж, хятадын монгол дахь суурин тагнуулч болоогүй. Монгол хүн монгол дотроо нэгдэн, нийлж эвсэж байна.
2012-08-01