
МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр арав гаруй цаг үргэлжилсэн шүүх хуралдаанаар улсын яллагчид яллах тогтоол танилцуулж, өмгөөлөгчид нэмж шинжлэх баримтуудыг танилцуулж, шүүгдэгчид мэдүүлэг өгсөн. Энэ бүхнийг өчигдөр зурагтаар шууд дамжуулсан. Харин өнөөдөр гэрч нар мэдүүлэг өгөх учраас тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс шүүх хуралдааныг зурагтаар нэвтрүүлэхгүй байхаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ