Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакейг дэвшүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг дөнгөж сая завсарлаж дундуур нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж даргаараа УИХ-ын гишүүн А. Бакейг гишүүдийн 100 хувийн нэгдсэн саналаар нэр дэвшүүлэхээр болсон байна. Хуралдааны үеэр нэр дэвшигчээс гишүүд асуулт асуусангүй.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд Д.Бат-Эрдэнэ, М.Батчимэг, Д.Батцогт, Н.Батцэрэг, С.Баярцогт, Р.Бурмаа, Р.Гончигдорж, Б.Наранхүү, С.Одонтуяа, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, Л.Цог, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, А.Бакей, Ж.Батзандан нар багтжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ