АНУ-ын буудлагын тамирчид Аврорад болсон хэрэгт эмзэглэж яваа

img

Өөрийгөө Бэтмен зохиолын эсрэг дүрийн Joker хэмээн нэрлэсэн этгээд тус киноны нээлтийн үеэр олон хүний аминд хүрч, шархдуулсан хэрэг АНУ-ын Колорадо мужийн Аврора хотод гарсан билээ. Тэр этгээд хэргийг үйлдэхдээ олон төрлийн галт зэвсэг хэрэглэсэн учраас америкийн буудлагын багийн тамирчид олны хэл аманд их өртжээ. Мөн буудлагын баг тамирчдын бэлтгэлийн газар Аврора хотоос холгүй байдаг аж. Буудлагын төрлөөс гадна олимпод оролцож байгаа усанд сэлэлт, сэлүүрт завины төрлийн тамирчид уг муж, хотоос гаралтай байсан нь олон тамирчид тэмцээний үеэр тэр явдлыг сэтгэлдээ тээж явахад хүргэсэн юм. Гэхдээ тэдгээр тамирчид муж хотынхондоо сайхан мэдээ дуулгахаар хичээж, басхүү мужийнхаа нэрийг гаргахаар хамаг чадлаа дайчлан олимпийн наадамд оролцож байна. Тэдний дундаас энэ удаагийн олимпоос хоёр алтан медаль авсан буудлагын тамирчин Кимберли Роуд, нэг алтан медальтан усанд сэлэгч Мисси Франклин, буудлагын тамирчин Винсент Хенкок нар тодрон байлаа. Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ