“УИХ дахь МАН-ын гишүүдэд санал хүргүүлсэн”

img

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшээд буй А.Бакейгаас зарим зүйлийг тодрууллаа. -Чуулганы үйл ажиллагаа хэвийн явагдаж чадахгүй байна. АН-ын зүгээс сая болсон хуралдаанаар ямар шийдэлд хүрэв? - МАН-тай төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ямар боломж байна. Тэр чиглэлээр санал солилцох байх.  Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр  цаг үеийн асуудлыг ярилаа. Хамгийн гол нь УИХ-ын ирц бүрдүүлэх ажлыг яаж  тогтвортой явуулах уу, цаашид төрийн  ажилд үүссэн гацааг ямар арга замаар авч явах вэ гэсэн саналыг гишүүд  талаар хуралдааны үеэр солилцлоо. Мэдээж АН-ын зүгээс  УИХ-ын чуулганыг гацаах  зүйлгүй. Гагцхүү МАН хуралдаанд орж ирэхгүй байгаа учраас гацаа  үүсээд байна. Гэхдээ  бид холбогдох хуульд тодорхой өөрчлөлтийг оруулж үүсээд буй гацааг гаргах боломж байна. -МАН-ын гишүүд байнгын хороодод орж ажиллах боломжтой юу. Саналаа хүргүүлсэн үү? -УИХ-ын дарга   МАН-ын бүх гишүүдэд  хандан “Та ямар байнгын хороонд орж ажиллах хүсэлтэй вэ саналаа ирүүлнэ үү” гэсэн албан бичиг хүргүүлсэн байна лээ. Харин МАН-ын гишүүдээс   хариу санал  ирээгүй. Хариу санал ирвэл МАН-ын гишүүд аль  ч байнгын хорооны гишүүноор орж ажиллах  эрх нь нээлттэй. -Таны даргалах байнгын хороонд МАН-ын гишүүд орох уу? -Хуулиараа нэг байнгын хороонд 17-21 гишүүн орж ажиллах боломжтой учраас МАН-ын гишүүд ажиллах бүрэн боломж бий. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ