Залуу судлаачдын анхдугаар форум маргааш болно
Монгол Япон төвийн хурлын танхимд маргааш залуу судлаачдын анхдугаар форум болно. Тус форум нь “Шинэ зууныг угтсан Япон, Монгол” нэртэйгээр өрнөх бөгөөд Монголын түүх, соёл судлалын нийгэмлэг, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулах аж. Залуу судлаачдын анхдугаар форумд манай улсаас 10 залуу судлаачид оролцож байгаагаас гадна Япон, Хятад, Өвөр Монголын судлаачид, БНСУ-ын 8 залуу судлаач оролцож илтгэл тавих юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ