
Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байна.Энэ жил ерөнхий боловсролын сургуульд хэрэглэгдэх сурах бичгүүд худалдаанд гарч эхэлжээ.Сурах бичгийг хэвлэх ажил өнгөрсөн сарын 13-наас эхэлсэн бөгөөд арван хэвлэлийн компани 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиож хэвлэсэн байна.Эдгээрээс 60 гаруй нэр төрлийн сурах бичгийг цөөн тоогоор сургуулийн номын сангийн фонд бүрдүүлэх зорилгоор хэвлэжээ. Мөн эмзэг бүлгийн хүүхдүүд болон амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд, мөн бүтэн болон хагас өнчин хүүхдүүд үнэ төлбөргүй тараагдах аж. Сурах бичгийн үнийн хувьд дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200 төгрөг, ахлах ангийн сурах бичиг 3420 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ