Олон ангит кино хилчдийн түүхээр үргэлжлэх нь

img

“Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” зэрэг олон ангит киногоороо үзэгчдийн сонирхлыг татаад байгаа МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит бүтээлээ зэхжээ. Тэд тун удахгүй Монгол Улсын хил, хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг нийтэд сурталчлах зорилгоор шинэ киногоо хийхээр болсон гэнэ. Нийт 60 ангитай уг киноны зураг авалт өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд зохиолыг нь Төрийн шагналт, МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Норов бичиж, найруулагчаар нь МҮОНТ-ийн найруулагч Н.Энхтүвшин ажиллаж байгаа юм байна. Киноны зураг авалт жил хагасын хугацаанд үргэлжлэх төдийгүй “Босго, тотго” нэртэйгээр уран бүтээлчид ажлаа эхлүүлжээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
"сониррлыг"алдаатай бичсэн байна шүү
2012-08-01