A Cool цомог, тоглолтоороо “бут” авна

img

Хайрын дуугаараа охидын сэтгэлийг булаагаад байгаа дуучин Б.Анхбаяр энэ нэрээрээ олонд танигдсан нэгэн. “SBN” телевизээс зохион байгуулсан “Манай аялгуу” гээд төсөлд хамрагдаж, “Цэцэгчний хүслэн” дууг сэргээж дуулсан тэрээр өдгөө “Чиний тухай” дуундаа клип хийлгэж байгаа аж. Уран бүтээлийн олз омог дүүрэн яваа дуучин маань удахгүй анхны бие даасан цомгоо гаргахаар төлөвлөжээ. Уг цомогт багтах уран бүтээлийнх нь 80 хувийг уянгын сэдэвтэй дуу эзэлж байгаа гэнэ. “Зөөлөн хайр”, “Аниргүй итгэл”, “Энхрий”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг олон хүрсэн дуунууд нь ч мөн энд багтжээ. Үүнээс гадна цомгийн 30-аад хувь нь транс, R and B зэрэг чиглэлийн шигтгээ дуу ч багтсан гэнэ. Энэ ч утгаараа ирэх есдүгээр сард анхны тоглолтоо хийхээр уран бүтээлчидтэй ярилцаж буй бөгөөд “UB palace”-ын  “Open air” задгай талбайд “бут” авах сурагтай. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk:
Охидууд гэй залууд дурлаад яах чиг юм билээ дээ.
2012-08-01