Хүндийг өргөлтөөр Ази тивийнхэн хүчтэй байна
Лондоны олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн эхэлснээс хойш одоогийн байдлаар 9 төрөлд медалийн эзэд тодроод буй. Эдгээр төрлийн 9 алтан медалийг бүгдийг нь Ази тивийнхэн авчээ. Тодруулбал хүндийг өргөлтөд Хятадын тамирчид 3 алт, 1 мөнгөн медальтай хошуучилж байгаа бол удаад нь тус тус 2 алтан медальтай Ардчилсан Солонгос, Казакстан улсын тамирчид жагсчээ. Өнөөдөр эрэгтэй 77, эмэгтэй 69 кг-ийн жинд өрсөлдөөн болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ