
АНУ-ын усанд сэлэгч 17 настай Мисси Франклин Лондоны олимпийн араар даллах 200 метрийн төрөлд алтан медаль авсан юм. Хэдий Мисси Лондон дахь хамгийн шилдэг эмэгтэй усанд сэлэгчээр тодорсон ч, тэрээр бусад охидын адилаар Жастин Биберийг шүтдэг гэнэ.
Энэ тухай нь телевизээр сонссон дуучин түүний твиттер хуудас руу хандан нэгэн мессеж бичсэн байна. Жастин: “Мисси Франклиныг миний шүтэн бишрэгч гэж дууллаа. Би ч өөрөө түүний шүтэн бишрэгч болсон, алт авсанд нь баяр хүргье #muchlove” гэсэн байлаа. Мягмар гаригийн өглөө энэ мессэжийг уншсан Франклин маш их баярлаж, эцэг эхдээ “ТА НАР ИТГЭЖ БАЙНА УУ” гэсэн сэтгэл догдолсон нь илэрхий зурвас илгээсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ