АН бүлгийнхэн Хөгжлийн банкинд анхаарлаа хандуулна

img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороог нэмж байгуулах асуудлыг хэлэлцэж холбогдох хуулийн төслийг Ардчилсан намын гишүүд УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн Байнгын хороодыг  бүтэцэд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог цомотгох хуулийн төслийг УИХ-ын даргад мэдүүлэхээр  болсон аж.

  Өмнө нь мөрдөгдөж байсан хуулиар УИХ-ын нэг гишүүн хоёроос дээш байнгын хороонд харьяалагдах боломжгүй. Тиймээс нэг байнгын хороог 17-21 гишүүнтэйгээр байгуулж байжээ. Тэгвэл шинэ хуулийн төсөлд нэг байнгын хороо 10-19 гишүүнтэй байх аж. Өөрөөр хэлбэл  нэг гишүүн гурав хүртэл байнгын хороонд харьяалагдах эрхтэй болно.

Мөн  АН бүлгийн хуралдаанаар  МАН-тай зөвшилцөх асуудлыг хэлэлцжээ. Өчигдөр талууд уулзаж харилцан зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн байна. Түүнлчэн   өнөөдөр 11.00 цагт зарласан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан аж.  Учир нь МАН-ын бүлгийнхэн хуралдаж чуулганы хуралдаанд оролцох эсэх зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

АН-ын бүлгийн хэлэлцсэн гурав дахь асуудалд  Хөгжлийн  банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар удирдлагуудтай нь уулзахаар товлосон боловч тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал ирээгүй тул мэргэжилтнүүдээс мэдээлэл авсан аж.

Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкийг байгуулсны дараагаар 600 сая ам.долларын бондыг худалдаалж хөрөнгө босгожээ. Гэвч бондын гаргасан хүүгийнх нь зардал өдөрт 120 сая төгрөг болж байгаа  нь Хөгжлийн банк том алдагдалд орсон байж болзошгүй гэж үзэн   даваа гаригт байгуулагдсан ажлын хэсэг анхаарлаа хандуулах үүрэг өгчээ. Тиймээс бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны удирдлагатай уулзаж дотоод ажилтай нь танилцах шаардлагатай болж байгаа юм байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

э:
Хариуцдага тооц. Хэн ийм байдалд оруулсан юм бэ. Хэний бодлого явуулга байсан вэ. Төсөл байхгүй мөнгө босгодог банкир байдаг юм уу
2012-08-01