
Дэлгэцийн бүтээлд хүч сорьж эхлээд буй дуучин Ц.Хулан өнгөрсөн хавар “Нэг биений хоёр зүрх” кинонд гол дүр бүтээсэн билээ.
Уран бүтээлийн хувьд дуучин бүсгүй хоёр ч цомог гаргахаар зэхсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард төрсөн өдрөөрөө нээлтийг нь хийхээр төлөвлөжээ.
Тэрбээр энэ удаад “My world-2” нэртэй шинэ цомгоо гаргах гэж байгаа бөгөөд хуучны сонгодог, классик поп жааз стилийн дуунуудыг багтаах гэнэ.
Харин нөгөө цомогт нь түүний дуулсан монгол кино, жүжгийн дуунууд эгшиглэх ажээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ